Хүүхдийн хүчирхийллийн эсрэг үндэсний хөдөлгөөн, эцэг эхчүүд, ТББ-ууд хүүхэд хамгааллын асуудлаар төрийн гурван өндөрлөгт шаардлага хүргүүлэхээр болжээ. Энэ талаар "Үжин" төвийн үүсгэн байгуулагч Д.Ундраа мэдээлэл өглөө.
Тэрээр "Хүүхэд хамгааллын чиглэлээр 24 асуулт, дөрвөн шаардлагыг төрийн өндөрлөгүүдэд хүргүүлж байна. Энэ шаардлагын хариуг 2022 оны нэгдүгээр сарын 31-ний 11 цагт төрийн гурван өндөрлөгтэй биечлэн уулзаж, авна гэж найдаж байна. 2020 онд МАН 60 гаруй ТТБ-тай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан. Гэвч үүний хүрээнд дорвитой ажил хийсэнгүй. Бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийн хэдэд нь эрүүл мэндийн болон нийгэм, сэтгэл зүйн нөхөн сэтгээх чиглэлээр ажилласан бэ. Өнгөрсөн хоёр жил хүүхэд хамгааллын чиглэлээр ямар арга хэмжээ авч, хэрхэн ажилласан тайлангаа Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл тавьсангүй. Тиймээс бид шаардлага хүргүүлж байна" гэв.