2014 оноос үзэгчдэд хүрч, 100 гаруй бизнес эрхлэгчтэй ярилцсан “БИЗНЕС ӨРӨГ” нэвтрүүлгийн 30 зочны эргэлтийн цэг болсон түүхүүдийг эмхтгэсэн “Бизнес өрөг –Эргэлт хийх боломж” номын нээлт энэ сарын 26-нд боллоо.
“Бизнес өрөг” нэвтрүүлгийн санаачлагч, сэтгүүлч Б.Болорчимэг энэхүү номоороо бизнес эрхлэгчдийн алдаа оноо, хэрхэн хөдөлмөрлөж, унаж, босож, шантрахгүйгээр урагшилсан нь өнөөдрийн амжилтыг нь бүтээж, нийгэмдээ үнэлж баршгүй үнэ цэнийг бий болгож байгааг хүргэснээрээ онцлог.
Номд орсон 30 зочин нээлтэд хүрэлцэн ирж санал бодлоо хуваалцсан. Мөн нээлтийн үеэр салбар салбарын зочид оролцсон хоёр хэлэлцүүлэг өрнөсөн юм.
“Бизнес өрөг –Эргэлт хийх боломж” номын нээлтийн үеийн зураг
Уншигч та энэхүү номыг Интерном, Аз хур, Альфа, Ард шоп Book lo, зэрэг бүх номын дэлгүүрээс худалдан авч унших боломжтой. Цахим хувилбараар уншихыг хүсвэл M plus, Monnom-оос татаарай.