Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Нийслэлийн Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрны цахилгааны шатны хаалгаар гурван настай хүү долоон давхраас унасан харамсалтай хэрэг өчигдөр 18:30 цагийн үед гарлаа. Тухайн үед хүү лифтний эвдэрхий хаалга налж зогсож байгаад унасан байна. Тухайн үед хүү аавтайгаа явсан бөгөөд аав нь нэг давхрын цахилгаан шатны хаалгаар хүүг гаргаж аван эмнэлэгт хүргэх замд бяцхан хүү энджээ.
ЦЕГ-аас тодруулахад уг хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсээс мөрдөн шалгаж байна. "Лифтний хаалганд хүрэхэд сул, хүний аюулгүй байдал хангагдаагүй байсан. Лифтний засвар үйлчилгээг хэн хариуцах ёстой байсан, хаана хариуцлага алдсаныг шалгаж байна" гэдэг тайлбарыг өглөө.
Гэрэл зургийг фейсбүүкээс авав