Элон Маскийн тархины суулгац хийдэг Neuralink компани эмнэл зүйн туршилтын захирал ажилд авсан тухай тус компанийн эх сурвалж мэдээлсэн байна.
Энэ нь Neuralink компанийн хүнийтархинд чип суулгах бодит болоход тун дөхсөн гэдгийн баталгаа болж байна гэж шинжээчид дүгнэжээ.
Эмнэл зүйн туршилтын захирлын албан тушаал нь компанийн тархины чип-ийг хүндээр туршиж үзэхэд хяналт тавих болно гэж ажлын байрны гүйцэтгэх ажлын жагсаалтад нь багтсан аж. Neuralink-ийн тархины суулгац нь сармагчингуудад бодлоороо видео тоглоом тоглох боломжийг олгож буй талаар Элон өмнө нь мэдэгдсэн бөгөөд хүний биеийн болон тархины саажилт гэх мэт олон төрлийн мэдрэлийн эмгэгийг эмчлэхэд зориулан тархины чип бүтээхээр голчлон ажиллаж буй.
Өнгөрсөн сард Элон Маск The Wall Streer Journal-д өгсөн ярилцлагадаа Neuralink бүтээсэн төхөөрөмжөө 2022 онд хүний тархинд суулгана гэж найдаж байна гэсэн нь бий. Гэхдээ өмнө нь буюу 2019 ондтархины суулгацын талаарх танилцуулга хийх үеэрээ ч мөн ирэх жил хүний гавлын ясанд чипээ суулгасан байх болно гэж амлаж байсан юм.
Эмнэлгийн төхөөрөмж үйлдвэрлэгчид АНУ-ын Хүнс, Эмийн албанаас зөвшөөрөл авч хүн дээр туршилт хийх ТЭЗҮ-ээ мэдүүлдэг. Компанийн мэдүүлсэн ТЭЗҮ-гХүнс, эмийн алба хянаж, баталгаажуулсны дараа туршилтаа хийх эсэхийг нь шийддэг.
Хүн дээр туршилт явуулах, хүний биед гаднын биет суулгах туршилтын үед үйлдвэрлэгчид Хүнс, эмийн албатай хамтран ажиллахдаа эмнэл зүйн туршилтын захирлуудыг ажилд авдаг бөгөөд энэ нь тус албанаас зөвшөөрөл авах боломжийг нэмэгдүүлдэг.
Хэрэв Neuralink компани тархины суулгац чипийг хүний тархинд суулгах эмнэлзүйн туршилтаа амжилттай хийвэл анагаах ухааныг нэг шат ахиулах юм. Тархины саажилтыг өнөөг хүртэл эмчлэх боломж байхгүй ч шинжлэх ухаан, тэр дундаа анагаах ухааны техникийн чиглэл өндөр хөгжиж буй нь энэ төрлийн өвчнийг бүрэн эмчлэхгүй ч саажилттай хүн бусадтай харилцах, бодлоо илэрхийлэхэд нь тус болох нь гарцаагүй.