Замын-Үүд болон бусад боомтын ачаа тээврийн асуудлаар АТҮТ-өөс ээлжит мэдээллээ хийлээ.
Энэ үеэр Шадар сайдын зөвлөх Ц.Мөнхбаатар “Ерөнхий сайдын тогтоолоор Боомтын үйл ажиллагааг сайжруулах ажлын хэсгийн Шадар сайд ахалж ажиллаж байгаа. Өдөр бүр цахимаар хуралдаж, шийдвэрээ гаргаад үүрэг чиглэл өгөөд явж байна.
Шадар сайдаас хэд хэдэн чиглэл холбогдох албан байгууллага руу өгсөн. Шадар сайдаас ачаа тээврийг төмөр замын өргөн царигаар татах авах хүсэлтээ урд хөршид гаргасан.
Хилийн 0 цэгээс тээвэр логистикийн төв хүртэл гурав орчим км газарт албаны жолооч нар тээвэрлэлт хийж байна. Үүнд ямар нэгэн үнэ шингэсэн зүйл байхгүй тээвэрлэлтийн үнэ буулгах боломжийг бий болж байгаа. Чингэлгийн тоог нэмэх саналыг манай талаас байнга тавьж байгаа. Цаашид халдвар гарахгүй нөхцөлд чингэлгийн тоог нэмэх боломжтой байгаа гэдгийг дурдая.
Тээвэрлэлтийн хувьд халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиж байгаа. Тухайлбал, дундын бүсээс тээвэр хийж байгаа жолооч нарын тусгаарлалтыг маш хатуу дэг журамтай, цагдаагийн байгууллагын хяналт дор явуулж байгаа. Ингэж байж бид тээвэрлэлтээ зогсоохгүй байх боломжтой юм.
Замын-Үүдэд байгаа жолооч нар юу хийх вэ, ямар боломж байгаа вэ гэж асуудаг. Замын-Үүдийн ложистикийн төвөөс нааш нь тээвэр хийх боломж байгаа. Үүнээс гадна Шадар сайдаас Европ руу тээвэрлэлт хийх боломж бий эсэхийг судлах үүрэг даалгаврыг холбогдох яам, Автотээврийн үндэсний төвд өгсөн. Энэ хүрээнд Зам, тээврийн яамны зүгээс олон улсын шаардлага хангасан тээврийн хэрэгсэлтэй жолооч нарыг явуулах боломжтой гэж гаргасан. Энэ талаарх мэдээллийг олон нийтэд хүргээд явна.
Ачаа тээврийн үнийн тухайд өчигдөр бидэнд цахим мэдээллээр өгснөөр 2.5-3.5 сая төгрөг буюу хуучин үнэ рүү илүү ойртсон нөхцөл байдал үүслээ гэдгийг бидэнд мэдээлсэн байгаа” гэлээ.