Түлэнхийн төвийн барилгын ажил эхлээд 10 жилийн хугацаа өнгөрсөн ч өнөөдрийг хүртэл ашиглалтад ороогүй үйл явц 98 хувьтай байна гэсээр хэдэн сарын нүүрийг үзлээ. Анх Түлэнхийн төвийн барилга эхлэхэд нийтдээ 16,400 метр квадрат талбайд баригдаж эхэлсэн ч өнөөдөр 7339 метр квадрат талбайд барилгын ажил явагдаж байгаа юм. Харин 9500 метр квадрат талбайг хувийн эзэмшилд ашиглаж орон сууц барьсан. А блок бол амбулаторийн хэсэг В блок хэвтэн эмчлүүлэх мэс заслын тусламж, хүлээн авах яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэх гол блок юм. Иймээс өнөөдөр Түлэнхийн төвийн А,В блокны барилгын ажил хийсэн Нутгийн зам, Цаст констракшн компанид иргэн О.Энхмаа албан шаардлага хүргүүллээ.
2012 ОНООС ХОЙШ БАРИГДСАН ТҮЛЭНХИЙН ТӨВ ХЭЗЭЭ АШИГЛАЛТАД ОРОХ ВЭ?
Тэрбээр “Цар тахлын хүнд үед 2006 хүний амь эрстсэн, эмнэлгийн ор хүрэлцэхгүй ард түмэн элгээрээ газар мөлхөж байгаа энэ нөхцөлд Түлэнхийн төвийг яаралтай ковидийн эмнэлгээр ашиглалтад оруулах тухай бүтэн хоёр жилийн турш тэмцэл өрнүүлсэн. Авилгатай тэмцэх газар, Нийслэлийн прокурор, шүүх, УИХ, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд гэх мэт бүх шатны байгууллагын албан тушаалтныг дамжуулан, эцэст нь Хүний эрхийн комиссоос Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн 30 хоногийн хугацаатай алдаа завхралыг засаж арга хэмжээ авч яаралтай ашиглалтад оруулах хөрөнгө санхүү дутагдалтай байна гээд бүх асуудлыг шийдэх албан бичиг, шаардлагыг хүргүүлсэн. Гэтэл ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, шадар сайд С.Амарсайхан, ЭМЯ, Барилга хөгжлийн төв бусад шатны бүх байгууллагуудаас албан бичгээр хариу ирсэн мөртлөө өнөөдөр хийсэн ажил огт байхгүй. ЭМЯ, Барилга хөгжлийн төвөөс мэдээлж байгаагаар барилгын үйл явц 98 хувийн гүйцэтгэлтэй, гадна тохижилт нь 70 хувийн явцтай гэсэн мэдэгдэл ирсэн ч гэсэн ийм явцгүй байдалтай байна. Энэ эмнэлгийг яаралтай ашиглалтад оруулж ард иргэдийн эрүүл мэндийн хамгаалах, онцгой эрх үүргээ гүйцэтгэхгүй байгаа учраас өнөөдөр А, Б блокуудыг барьсан Нутгийн зам, Цаст констракшн компаниудад барилгын ажлыг яаралтай дуусгах хэдэн тэрбумын санхүүжилтийг яамнаас авсан. Одоо хэдэн тэрбум дутуу байгаа, яагаад ийм удаан ашиглалтад орж байгаа бүх гэрээг ил болгож манайд хариу шаардлагыг өгүүлэх шаардлагатай байна гэдгийг хүний эрхийн комиссын албан бичгүүдийг хавсаргаж хүргүүлж байгаа юмаа.
Монгол улсын Засгийн газраас 2012 оноос хойш 2021 он хүртэл 10,3 тэрбум төгрөг Кувейтийн засгийн газраас 22,4 тэрбум буюу найман сая ам долларын буцалтгүй тусламж, санхүүжилтийг олгосон. Нийт 32,7 төгрөг зарцуулаад байхад энэ барилгын ажил өдийг хүртэл 10 жилийн турш Түлэнхийн эмнэлгийг орон байргүй явуулсан. Ингэж мэдэгдэл хийснээр Нутгийн зам, Цаст констракшн компаниудын гэрээний нөхцөл ил болно гэдэгт итгэлтэй байна.
ЦАГААН САРААС ӨМНӨ ТҮЛЭНХИЙН ТӨВИЙГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Нийтдээ 16,400 метр квадрат байсан бол өнөөдөр 7339 метр квадрат талбайтай болж 9500 метр квадрат талбай нь хувийн эзэмшилд очиж есөн давхар орон сууц, урд талдаа офисс барилга барьсан гээд эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан. Энэ хийсэн гэмт хэргийг нь 2020 оны наймдугаар сард Авилгатай тэмцэх газарт гомдол гарган шаардлага хүргүүлж, шалгуулсны үр дүнд өнөөдөр 446 дугаар дугаартай хэрэг бүртгэл үүсгээд гэмт хэрэгт холбогдогчдыг хариуцагчаар татах бүрэн үндэслэл үүссэн учраас Сүхбаатар дүүргийн Иргэний шүүхэд 11 сарын 20-ны өдөр газар чөлөөлүүлэхээр нийтдээ найман ААН байгууллага, хоёр иргэн,зургаан ААН байгууллага хариуцагчаар татаж газар чөлөөлүүлэх нэхэмжлэлийг гаргасан.
Мөн Гэмтэл, согог судлалын зөвлөх эмч Р.Шагдарсүрэн энэ дээрмийг зохион байгуулсан байтал Монгол улсын ерөнхийлөгч шударга ёсыг уландаа гишгэн өөгшүүлж төрийн шагналаар шагнасан нь гутамшигтай явдал юм.
Энэ эмнэлгийг ашиглалтад оруулах бүхий л арга хэмжээг авч байна. Цагаан сараас өмнө яаралтай барилгын компаниудыг ажиллуулж ашиглалтад оруулах ёстой” гэж хэллээ.
Эмнэлгийн ор хүрэлцэхгүй байхад, эмнэлгийн онцгой объектыг хууль бусаар барилга бариулахаар олгосон. 2020 оны хоёрдугаар сарын 11-ний өдөр нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 320 дугаартай тогтоолоор "Хамтын шийдэл" төрийн бус байгууллага хууль бусаар Түлэнхийн эмнэлгийн газарт шилжиж, 12 давхар хувийн орон сууц барих тогтоол гаргасан. Энэ асуудлыг онцгой анхаарч, нураахыг шаардаж байгаа талаар тэрбээр өмнө нь ч мэдээлэл хийсэн ч байр нь баригдчихсан. Гэтэл одоо хүртэл эмнэлгийг ашиглалтад оруулаагүй байгаа юм. Мөн хуулийн цоорхой ашигласан гэмт хэрэг үйлдэгчдэд хариуцлага хүлээлгэх тогтолцоо ч алга.