Б.Жавxлан: Энэ жил xарьцангуй бага алдагдалтай төсөв батлагдсан
Үндэсний статистикийн хорооноос тооцсоноор 2021 оны сүүлийн сард инфляц 13.4%, Улаанбаатар хотод 14.8%-тай гарсан байна.
Үнийн өсөлтөд хамгийн их жин дарсан буюу 26 хувийг хүнсний бараа, бүтээгдэхүүний үнэ эзэлжээ.
Тодруулбал,
- Хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 20.4 хувь өссөний дотор
- мах, махан бүтээгдэхүүн 24.2 хувь
- согтууруулах бус ундааны дэд бүлгийн үнэ 11.9 хувь
- согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 6.9 хувь
- хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 6.6 хувь
- орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 15.3 хувь
- эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 7.5 хувь
- тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 21.6 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Өөрөөр хэлбэл, инфляц 13.4 хувь гарсны 5.6 нэгж хувь буюу 41.8% нь хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнийн өсөлтөөс шалтгаалжээ.
Улаанбаатар хотод
- хүнсний бүтээгдэхүүний үнэ 22.4% өссөн бол
- тээврийн үнэ 21%,
- согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ 7.9 хувь
- эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ 8.5 хувь
- орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ 20.1 хувь
- зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний үнэ 22.4 хувь тус тус өсжээ.