Японы Ерөнхий сайдын хэлсэн үг олны анхаарлыг татсан үгээр шалгарлаа

Телевизийн урлагийн шилдгүүдийг тодруулдаг “Алтан Бөмбөрцөг” наадам өчигдөр болж, Өмнөд Солонгосын “Squid Game” цувралын од О Ён Сү “Шилдэг туслах дүр”-ийн шагнал хүртлээ.


Тэрбээр энэ наадмаас шагнал хүртсэн анхны солонгос жүжигчин болж байна. 77 настай ахмад жүжигчинтэй Холливудын алдарт жүжигчид “Шилдэг туслах дүр”-ийн төлөө өрсөлдсөн юм.
“Squid Game” цуврал нь Нэтфликсийн түүхэнд хамгийн өндөр амжилт тогтоосон цувралын нэгээр тодроод буй.


“Squid Game”-ын зохиогч Хван Дон Хюк хоёрдугаар бүлгийг бүтээх талаар Нэтфликс компанитай ярилцаж байгаа гэсэн мэдээллийг дэлхий дахинд түгээгээд байна.
Эх сурвалж: CNN






