Сөүл xотын дарга: Цэргийн онц байдал зарласныг даруй цуцлаx ёстой
Францын өмнөд хэсэгт коронавирусийн шинэ хувилбар илэрсэн тухай Австрийн "Heute" сонинд мэдээллээ. Шинэ хувилбар Камерунаас нутагтаа ирсэн Францын 12 иргэнээс илэрсэн аж. Камерунд вакцинжуулалт ердөө 2.4 хувьтай байгаа тухай Жонс Хопкинсийн их сургуулийн судлаачид мэдэгдэж байсан. Тиймээс вакцинжуулалт хангалтгүй байгаа энэ улсаас уг мутац үүсэн байх магадлалтай гэж үзэж байгаа юм. Шинэ хувилбарыг B.1.640.2 гэж нэрлэсэн бөгөөд 46 мутацтай гэж судлаачид мэдэгджээ. Тус хувилбарын халдварлах чадвар болон хоруу чанар өмнөх хувилбаруудаас илүү эсэхийг одоогоор судалж байгаа юм. Энэ шинэ хувилбар вакцингүй хүмүүст илрэх магадлал өндөр байгаа аж.