ОXУ-ын зүгээс Украин руу тив алгасаx Баллистик пуужин xарважээ
Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүн Жэ Ин авлигын хэргээр 22 жилийн хорих ял эдэлж буй ерөнхийлөгч асан Пак Гын Хэ-д өршөөл үзүүлжээ.
Ерөнхийлөгч асан 69 настай Пак Гын Хэ 2017 онд эрх мэдлээ урвуулан ашигласан хэргээр буруутгагдан албан тушаалаасаа огцорч, хорих ялаар шийтгэгдсэн билээ. Тэрээр хоригдох хугацаандаа мөр нурууны архаг өвдөлтийн улмаас 3 удаа эмнэлэгт хэвтэн эмчлүүлжээ.
Өндөр настай, эрүүл мэнд нь муудсан нь түүнийг шинэ жилийн тусгай өршөөлд хамрагдахад нөлөөлсөн тухай Ёнхап мэдээллийн агентлаг дамжууллаа.
Ерөнхийлөгч Мүн Жэ Ин өмнө нь Пак Гын Хэ-г өршөөлд хамруулахыг хүссэн өмгөөлөгчдийнх нь хүсэлтийг хүлээж аваагүй ч энэ удаа өршөөл үзүүлсэн нь гэнэтийн хэрэг болж байна.