УОК-ын Нэгдсэн шурхай штабаас мэдээллээр коронавирусийн эсрэг вакцины дөрөв дэх тунг хийлгэж болох эсэх талаар Нийслэлийн эрүүл мэндийн газрын орлогч дарга Ж.Отгонболд тайлбар өглөө.
Тэрээр "Европын Холбооны Улс болон АНУ-д зорчихдоо хоёр тун өөрөөр хэлбэл Pfizer вакцин шаардсан орнуудад иргэд өөрсдийн хүсэлтээр дөрөв дэх тунд хамрагдаж болно гэдгийг албан ёсоор хэлье.
Монгол Улсын хувьд 4-5 төрлийн вакцин иргэддээ хийсэн. Жишээлбэл, Спутник V вакцины хоёр тун хийлгэсэн хүн дахин Pfizer вакцины хоёр тунг нэмэлтээр хийлгэж байж олон улсад хүлээн зөвшөөрөгдөнө. Иргэд сайн дураараа коронавирусийн эсрэг вакцины дөрөв дэх тунд хамрагдаж болно.
Цар тахлын омикрон хувилбар хурдтай тархаж байгаа. Тиймээс гадаадаас ирсэн иргэд гурав хоногийн тусгаарлалтад байсан ч гэсэн дөрөв хоногийн гэрийн ажиглалтдаа байх, гадуур явж болохгүй. Тухайн иргэнтэй хамт байгаа гэр бүлийнхэн нь энэ дөрөв хоногт нийгмийн харилцаанд оролцохгүй байх нь цар тахлын Монгол Улсад алдахгүй байх чухал зүйл гэдгийг хэлье. Гадаадаас ирсэн иргэд, зорчигчид гэрийн ажиглалтын дөрөв хоногтоо гадуур явахгүй, иргэний үүргээ сайн биелүүлээч гэж хүсмээр байна" гэв.