Холливүүдийн алдарт хос Пенелопа Круз болон түүний нөхөр, жүжигчин Хавьер Бардем нар хүүхдүүдээ олон нийтийн сүлжээнд орохыг зөвшөөрдөггүй юм байна. Пенелопа Круз "CBS Sunday Morning"-д өгсөн ярилцлагадаа "Олон нийтийн сүлжээ үнэхээр утгагүй зүйл, залуу үеийнхэнд сөргөөр нөлөөлдөг. Би одоо өсвөр насныхны нийгмийн сүлжээний хэрэглээнд үнэхээр сэтгэл зовж байна" гэжээ. "Бараг л дэлхий тэдэн дээр ямар нэгэн туршилт хийж байгаа юм шиг санагддаг. 12 настай хүүхдийг технологид оруулбал хэрхэн авирлахыг нь харцгаая л гэсэн шиг байдаг" хэмээн нэмж хэлжээ.
Хоёр хүүхдийн ээж Пенелопа Крузын хувьд нийгмийн сүлжээг маш болгоомжтой ашигладаг бөгөөд хүүхдүүдээ 16 нас хүртэл нь нийгмийн сүлжээг огт хэрэглүүлэхгүй гэж боддог байна. Нийгмийн сүлжээнд хүүхдүүдийн нүдний хараанд муу, тархийг хамгаалах ямар ч хамгаалалтгүйн дээр бусдыг дээрэлхэх, доромжлох гэхчлэн аймшигтай зүйлсээр дүүрэн. Тийм ч учраас хүүхдүүдийнхээ бага насыг хайрлаж байна” хэмээн тайлбарлажээ. Пенелопа Круз, Хавьер Бардем нарын том хүү Лео 10, охин Луна 8 настай.