Элон Маск энэ онд түүний төлөх татварын тооцоо 11 тэрбум ам.долларт хүрсэн гэдгийг нийтэд дэлгэсэн. Энэ их тоог түүний сүүлийн үеийн хувьцааны арилжааны талаар Үнэт цаас, биржийн хороонд өгсөн мэдүүлэг баталж буй аж.
Өнгөрсөн ням гарагт Элон Маск сенатор Элизабет Уоррентай жиргээгээр дамжуулан ширүүхэн маргалдах үеэрээ түүхэн дэх хамгийн ихэд тооцогдох хувь хүний татварыг төлнө гээд, 2021 оны татварынх нь хэмжээ 11 тэрбум ам.долларт хүрсэн гэж жиргэсэн.
Элон Маскын шуугиан тарьсан жиргээний дараа ProPublica мэдээлэл, анализын компанийн хийсэн судалгаагаар Маск болон Жефф Безос, Майкл Блумберг зэрэг тэрбумтнууд 2018 онд орлогын албан татварт тэг ам.доллар төлсөн болох нь илэрсэн юм.
Дэлхийн хамгийн баян хүнээр тодорсон Элон Маск бэлэн мөнгө, урамшуулал авдаггүй. Зөвхөн хувьцааны зах зээлээс олсон ашиг, Tesla (TSLA)-ийн хувьцааг хөрөнгийн зах зээлд гаргаж олсон ашиг л бүртгэгдсэн гэдэг. Тиймээс Элон Маск 2012 онд 25.5 сая хуваалттай тохируулсан сонголтуудыг хүлээн авсан бөгөөд Тесла үйл ажиллагааны болон санхүүгийн тодорхой зорилтот түвшинд хүрсэн тул дараагийн жилүүдэд эдгээр сонголтуудын 22.9 саяд хүрч, эдгээр бүх хувьцааг худалдаж авахдаа ашиглах хүртлээ татвар төлөх шаардлагагүй байсан юм. Энэ хугацаа нь буюу ашиглах хугацаа нь энэ оноос эхэлж, ирэх жил буюу 2022 оны 8-р сард дуусах юм. Боломжит хугацаа нь ойртсон учир Элон Маск 11-р сарын эхээр тохируулсан сонголтуудаа хувьцаа болгон хувиргах үйл явцыг эхлүүлсэн. Тэр сонголтуудыг хэрэгжүүлэх үед шинээр худалдаж авсан хувьцааны үнэд орлого болгон татвар ногдуулдаг бөгөөд энэ нь Элон Маскийн хувьд 40.8 хувийн татвар болж буй. Эндээс л асар их татварын тооцоо гарч ирсэн байна.
Элон Маск өөрийн мэдүүлгийн дагуу арилжааны татварыг нөхөхийн тулд шинээр худалдаж авсан хувьцааныхаа тодорхой хэсгийг зарж, уг борлуулалт нь түүнд одоогийн байдлаар 7.8 тэрбум ам.долларын орлого оруулжээ.
Хөрөнгийн зах зээлийн толгой эргэм үйл явц, Элон Маскын байгуулсан тохируулсан сонголтынхоо үйл явцыг эхэлснээс хойш итгэмжлэгдсэн 5.4 сая орчим хувьцаагаа зарсан хэдий ч энэ борлуулалтад урт хугацааны хөрөнгийн ашгийн хувиар ердөө 20 хувийн татвар ногдуулах юм.
Тэгэхээр 2021 оны хувьцааны арилжааны холбооны татварын хуулийн дагуу Элон Маск хувьцааны зах зээлтэй холбоотой орлогоосоо ойролцоогоор 8.4 тэрбум ам.долларын татвар төлөх бөгөөд бусад орлогоосоо нь хэдэн сая, хэдэн тэрбумын татвар нэмэгдэнэ гэж тооцвол 11 тэрбум ам.долларын татвар төлнө гэдэг нь баттай болж буй юм.