Саудын Арабын хоёр онгоц Афганистанд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр нислээ. Наймдугаар сард Талибанчууд тус улсыг хяналтдаа авснаас хойш Саудын Арабаас анхны хүмүүнлэгийн тусламжаа илгээж буй нь энэ юм.
Саудын Арабын Хаан Салманы хүмүүнлэгийнтусламжийн 65 тонн ачаанд хүнсний тусламж ч мөн багтсан гэдгийг албан ёсны мэдээллийн албанаас дамжууллаа.
Уг төслийн ерөнхий хянагч Абдуллааль-Рабеа хэлэхдээ, Саудын Арабы нхүмүүнлэгийн агаарын гүүрээр нийт зургаан онгоц 197 тонн гаруй тусламжийг Афганистанд хүргэх аж. Хүмүүнлэгийн тусламжийн онгоц Афганистанд бус хөрш Пакистан улсад бууж, тэндээс ачааны машинаар хуурай газраар зорьсон газраа очих юм.
Талибууд төрийн эрхийг булаан авснаас хойш Афганичууд маш хүнд нөхцөлд орж, улмаар энэ өвөл олон сая хүн өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй байгаа юм. Олон улсын хүмүүнлэгийн байгууллагууд тус улсад тусламж үзүүлэхийг дэлхий нийтэд уриалсны дагуу анхны хүмүүнлэгийн тусламжийг Саудын Арабаас илгээж буй нь энэ юм.