Голомт банк 2024 оны “Онцлох ТоС Банк”-аар шалгарлаа
Улаанбаатар хотод өнөөдөр дархлаажуулалтын суурин 172, түр 14 цэгт 189 багийн 870 эмч, ажилтан ажиллаж, 6,600 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө.
Түр цэгүүдийн тухайд, томоохон зах, худалдааны төвд ажиллана. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-20:00 цаг хүртэл ажиллана.
Нийслэлийн хэмжээнд өчигдөр вакцины
- I тунд 69,
- II тунд 120,
- нэмэлт сэргээх тунд 2,566 буюу нийт 2,755 иргэнийг дархлаажууллаа.
Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.9 хувь, II тунгийн хамралт 71.6 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 40 хувь байна.
Мөн зорилтот бүлгийн буюу 2,982 жирэмсэн эх, 12-15 насны 68,201, 16-17 насны 26,868 хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагджээ.