УОК, Засгийн газрын шийдвэрээр боловсролын байгууллагаас бусад байгууллагууд шинэ жил тэмдэглэхийг хүлээн зөвшөөрсөн. Үүнтэй холбогдуулан бид шинэ жилийн баярт оролцохдоо иргэд хэдэн төгрөг зарцуулдаг, мөн гэр бүлийн хүрээнд шинэ жил тэмдэглэхдээ гаргах зардлыг дунджаар тооцлоо.
Байгууллагын шинэ жилд орохдоо:
Эрэгтэй хүн /дундаж үнэлгээ/
- Үс засуулах-15000-30000
- Гутал/худалдан авахад/: 80000-530000
- Гутал түрээс: 30000-60000 Хослол /худалдан авахад/: 170’000-600000
- Хослол түрээс: 40000-100000 Зангиа; 15000-30000
- Тухайн шинэ жилийн такс: 80000-250000
- Нийт /хувцас худалдаж авсан тохиолдолд/: 360’000-1’440’000 Нийт /хувцас түрээсэлсэн тохолдолд/: 180’000-470’000
- Нийт /хувцас худалдаж болон түрээсэлж аваагүй тохиолдолд/: 110’000-310’000 төгрөгөөр эрэгтэй хүн шинэ жилд оролцдог байна.
Эмэгтэй хүн /дундаж үнэлгээ/
- Үсээ янзлуулах: 25’000-70’000
- Маникюр: 35’000-60’000
- Педикюр: 40’000-65’000
- Даашинз /худалдан авахад/: 150’000-400’000
- Даашинз түрээс: 30’000-110’000
- Гутал /худалдан авахад/: 45’000-220’000
- Гутал түрээс: 20’000-50’000
- Гоёл чимэглэл /нийт/: 35’000-170’000
- Сормуус суулгалт: 30’000-80’000
- Тухайн шинэ жилийн такс: 80’000-250’000
- Нийт /хувцас худалдаж авсан тохиолдолд/: 440000-1’375’000
- Нийт /хувцас түрээсэлсэн тохолдолд/: 295’000-945’000
- Нийт /хувцас худалдаж болон түрээсэлж аваагүй тохиолдолд/: 245’000-695’000төгрөгөөр эмэгтэй хүн шинэ жилд оролцдог байна.
Нэг өрх /3-5 хүнтэй, дундаж үнэлгээ/
Ресторанд тэмдэглэхэд:
- Зууш Хоол Шомпанск Баярын бялуу Десерт Уух зүйлс багтсан Нийт үнэ: 240’000-520’000 төгрөг
Гэртээ тэмдэглэхэд:
- Зууш: 30’000-55’000
- Хоолны материал /дунджаар/: 45’000-120’000
- Шампанск: 17’000-32’000
- Баярын бялуу: 39’900-59’900
- Десерт: 18’000-30’000
- Уух зүйлс: 25’000-70’000
- Нийт үнэ: 174’900-366’900
Энэ жилийн хувьд өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад хувцас, үйлчилгээ, хүнс барааны үнэ тодорхой хэмжээнд өссөн тухай худалдаа эрхлэгч, иргэд ч хэлж байна.
Энэ жилийн шинэ жилийг угтан үдэхэд нэг айл дунджаар 300’000 төгрөг, эмэгтэйчүүд шинэ жилд ороход хамгийн багадаа 250’000 төгрөг, эрэгтэйчүүд хамгийн багадаа 110’000 төгрөг шаардлагатай байна.