309 дэх эхийн алтан амийг аварсан гавьяат эмч Ч.Мөнхбаярыг БГД-ийн удирдлагууд хүлээн авлаа

Нийслэлчүүд шинэ оноо угтаж төв талбайдаа сүлд мод засдаг. Энэ жилийн тухайд арванхоёрдугаар сарын эхний долоо хоногт уламжлал ёсоор сүлд модоо зассан бөгөөд өнөөдөр орой 18:00 цагт гэрлийг нь асаахаар тогтсон байна.
2020 онд бид цар тахлын улмаас шинэ жилийн баяраа нийтээр тэмдэглээгүй өнжсөн. Харин энэ жил вакцинжуулалтыг эрчимтэй явуулж байгаагийн зэрэгцээ халдварын тохиолдол буурч буй. Үүнтэй холбоотойгоор насанд хүрсэн иргэдийн 50 хувь нь коронавирусийн эсрэг вакцины нэмэлт буюу гурав дахь тунг хийлгэвэл Гамшгаас хамгаалах Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг бууруулж, "шар" түвшинд шилжүүлэх тухай Засгийн газраас мэдэгдсэн.
Одоогоор Төв талбай дээр шинэ жилд зориулсан арга хэмжээний тов гараагүй байгаа юм.










