Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутагт дэвсгэрт алслагдсан айл өрхүүдийн амьдрах орчин нөхцлийг сайжруулах чиглэлээр болон "Ахмадын амралт"-ын газарлуу чиглэсэн авто замын ажил хийгдэж дууслаа.
Замын ажлыг дуусгахад тулгамдаж буй зарим асуудлууд болох тус замын авто машинуудын айлруу орох гарцыг шийдвэрлэхэд санал бодлоо хуваалцаж, үерийн ус зайлуулах хоолой байршуулах далан дотор олон жил ашиглахгүй болсон усны чанар нь стандартын шаардлага хангахгүй байгаа гүний худгийг татан буулгах асуудлыг холбогдох байгууллагуудад уламжлан шийдвэрлүүлэхээр ажиллаж байна.
Түүнчлэн Чингэлтэй дүүргийн 9-р хорооны 31 дүгээр цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцлаа. Улаанбаатар хотод 2021.09.08 сард газар хөдлөлтийн улмаас 31 дүгээр цэцэрлэгийн ахлах бүлгийн ангид нуралт үүсэж, хичээллэх боломжгүй болсон байна. Энэ жил тус бүлэгт сургуулийн өмнөх насны ахлах бүлгийн 25 хүүхэд сурах байсан боловч цэцэрлэгт хамрагдаж чадахгүй болсон байна.
Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат, Засаг дарга Н.Батсүмбэрэл, ИТХ-н төлөөлөгч нар шийдвэрлэх арга хэмжээ авахыг холбогдох хэлтэс албадад үүрэг чиглэл өглөө.