“Хөрөг” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт COINSEA бирж, NFT MONGOLIA компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Б.Анандыг урьж ярилцлаа.
-Та өөрийгөө товч танилцуулахгүй юу?
Сайн байцгаана уу. Намайг Бадрахын Ананд гэдэг. 2013 онд Санхүү Эдийн Засгийн дээд сургуулийг Бизнесийн Удирдлага, Маркетингийн чиглэлээр төгссөн. 2018 онд Австралийн Сидней хотод нисэхийн удирдлага, нисэхийн аюулгүй ажиллагаа, RPA PILOT гэсэн мэргэшлээр мэргэжил дээшлүүлээд ирсэн. Одоо МУИС-ийн хууль зүйн сургуульд суралцаад явж байгаа.
Одоогийн эрхэлж байгаа ажил COINSEA биржийн гүйцэтгэх захирал, үүсгэн байгуулагч. Мөн NFT MONGOLIA компанийн үүсгэн байгуулагч, мөн гүйцэтгэх захирлын албан тушаалыг хашаад явж байна.
-COINSEA биржийн онцлог юу вэ?
Манай COINSEA биржийн онцлог гэвэл илүү мэргэжлийн тоглогч нарт зориулсан, мөн эрсдэлийг эрсдэл гэж хардаг, эрсдэлээс өөрийгөө аль болох хамгаалах хөрөнгийн зах зээл дээр индикатор ч байдаг юм уу, гурван төрлийн анализ, FUNDAMENTAL, SENTIMENTAL иймэрхүү анализыг ойлгодог хүмүүст ерөнхийдөө зориулсан гэж хэлж болно. Мөн дээрээс нь төдийлөн крипто зах зээлийг ойлгоогүй, хөрөнгө оруулалт, хувьцаа гэж юу вэ гэдэг талаар, NFT гэж зах зээлийн талаар хараахан ойлгож амжаагүй хүмүүст мэдлэг мэдээллийг нь хүргэе. Энэ мэдлэг мэдээллийг хүргэснээрээ тэр хүмүүсийг илүү энэ зах зээлийг ойлгоход нь бид нар туслагч байя. Илүү хэрэглэгч төвтэй бирж байя гэдэг манай үндсэн зорилготой байгаа.
Бид нар ямар нэгэн үйлчилгээ авахад заавал дундын зуучлагчаар дамжуулж түүндээ төлбөр төлж явж байдаг. Үндсэн энэ крипто зах зээлийн хамгийн том гол зорилго гэвэл энд байгаа дундын шимтгэл авч байгаа газруудыг халъя. PEER TO PEER буюу хүмүүс хоорондын харилцааг илүү дэмжье. Амархан болгоё, хялбар болгоё.
Санхүүгийн төлбөр тооцооны системийг өөрчлөх гээд байгаад гол нь биш гэж хараад байгаа юм миний зүгээс. Орчин үеийн технологийн шийдэл ашиглаад, мөн дээрээс нь шинэ итгэлийг бүрдүүлэхэд л гол зорилго нь байгаа.
Ерөнхийдөө яг энэ CRYPTO CURRENCY-ийг крипто зах зээл энэ бүх зүйлийг сонирхож судалж эхэлсэн. Ер нь ямар нэгэн технологийн хувьсгал эхлэхэд заавал маш олон өрсөлдөгч нар, маш олон шинэ тоглогч нар нэмэгдэж явж байдаг. Яг энэ дүн дээр хэн хожих вэ гэвэл хэрэглэгч хожно.
Одоо лангуу дээр бараа бүтээгдэхүүний сонголт нэмэгдэхэд хэн хождог вэ гэвэл эцсийн эцэст хэрэглэгч хожиж байдаг. Тэр дээрээс илүү чанартай, өрсөлдөхүйц, үнэ хямдтай бүтээгдэхүүнүүдийг сонгож авах боломжтой болдог.
– Экосистем нь ямар байх ёстой вэ. Манай бирж ямар экосистем санал болгож байгаа вэ?
Яг экосистемийн талаар ярих юм бол одоо зарим койн, крипто валютууд бол ардаа маш том төсөл авч явж байдаг. Тэр төслүүд нь илүү ирээдүй рүү чиглэсэн, зарим нь METAVERSE ч байдаг юм уу тэ, төлбөр тооцооны хэрэгслийг орлож сүлжээг байгуулах иймэрхүү байдаг. Үүнтэй уялдуулаад энэ экосистем гэж яриад байгаа тэр одоо токен койныг авч байгаа хэрэглэгдэхүүн нь ямар байх юм бэ гэдэг дээр л хамгийн гол экосистем нь байж байгаа.
Манай биржийн зүгээс бол хэрэглэгч нарт COINSEA телеграф гэдэг юм уу, одоо сүүлийн үед дутагдаж байгаа хамгийн том зүйл бол ерөөсөө эх сурвалжтай мэдээ мэдээлэл маш ховор болсон. Хүн болгон нийгмийн сүлжээгээр дамжуулаад өөрийнхөө үзэл санаа бодлыг хүмүүст тайлбарладаг. Санхүүгийн талаар мэдлэг муутай хүмүүс бол тэр мэдээллийг хараад итгэж хүлээж авдаг. Ингэх юм байна гэсэн шийдвэрийг араас нь дагуулж харж явж байдаг. Энэ одоо яг сошиал нетворк дээр тогтсон энэ мэдээллийн сувгийг бид нар илүү эх сурвалжтай мэдээллээс дэлхийн зах зээл яг юу болоод байгаа, ALTCOIN, CRYPTO валют, NFT гэж яг юу юм бэ талаар нь үндсэн мэдээлэл, мэдэгдэхүүнийг нь өгөхийн тулд манайх COINSEA телеграф, COINSEA академи буюу мэргэжлийн сургалт олгох, яг ийм эко системийг бас бүрдүүлээд явж байгаа.
Манай биржийн гол онцлог дээр дахиад ярих юм бол манайх SustainableInvesting гэж ярьдаг илүү эко GREEN, байгаль орчинд ээлтэй зүйлийн төлөө бид одоо энэ экосистемийг бүрдүүлж явж байгаа.
Манай яг биржийн үндсэн койн бол COINSEA биржийн товчлолоор СEA гэдэг нэртэй үндсэн токен нь худалдаанд гарахад бэлэн болчихсон байгаа. Одоо манай СEA койныг авснаар COINSEA телеграф, COINSEA академи мөн цаашлаад EV Station зэрэг үйлчилгээнүүд дээр хэрэглэгдэхүүн болоод ашиглагдаад явна гэсэн үг.
-Дэлхийн крипто биржүүдийн хөгжил, чиг хандлага?
Дэлхийн чиг хандлага яагаад энэ крипто валют руу яваад байна вэ. Энэ дээр хамгийн чухал нь тодорхой хэмжээний тоо хэмжээтэй байгаа. Жишээ нь fiat currency гэж яриад байгаа доллар, иен, юань ч гэдэг юм уу энэхүү currency-нүүд бол засгийн газраас нэмж хэвлэх боломжтой байдаг. Дахиж нэмж. Хэвлэх мөнгөний нийлүүлэлт ихсэх тусам инфляци ерөнхийдөө өсөж явж байдаг. Иймэрхүү одоо дэлхийн уламжлалт санхүүгийн хэрэгсэлд бол ийм байдаг.
Крипто валютын ганц давуу тал нь болохоор анх гарахдаа хэмжээ хязгаартай, түүнээс цаашаа хэвлэх, үйлдвэрлэх боломжгүй гэсэн тийм смарт контракттай гардаг гэсэн үг. Манайх дээр ч гэсэн яг энэ байгаа.
Одоо яг манай монголын зах зээл дээр ажиглагдаж байгаа, хамгийн их хэрэглэгдэж байгаа нэг төрлийн крипто арилжааны төрөл нь бол спот арилжаа гэж байгаа. Энэ юун дээр тогтдог вэ гэхээр ерөнхийдөө эрэлт, нийлүүлэлт дээр. Манай биржийн зүгээс хэрэглэгчдэд юу санал болгох вэ гэвэл зөвхөн спот арилжаан дээр биш энэ дээрээс нэмээд маржин трейд буюу лэвиржтэй арилжина мөн дээрээс нь COPY TRAIDING. GRID TRAIDING гэдэг дээр хамгийн их монголын зах зээл дээр нэлээн хэрэгтэй зүйл болов уу гэж манай байгууллагын зүгээс хараад байгаа юм. Мэдлэг туршлагатай TRAIDER-үүдээс ямар арилжаанд яаж олдож байна гэдгийг дуурайж оролцох нэг хэлбэр байгаа юм.
– WHITEPAPER гэж чухам юуг хэлээд байгаа вэ?
WHITEPAPER гэж нэрлээд байгаа зүйл нь бол ерөнхийдөө тэр төслийн танилцуулга, мөн зарим хүмүүс бол техник эдийн засгийн үзүүлэлт гэж яриад байгаа юм. Одоо энэ WHITEPAPER гэдэг маань бол хүн болгоны уншиж судлах, яг энэ бирж, нэг бол энэ технологи, койн яг юу, ирээдүйд яг юу авчрах гээд байна, юуны төлөө зорьж явж байна. Хамгийн чухал зүйл нь үүнийг яг ямар хүмүүс хийх гэж байна гэдэг дээр л байгаа юм.
– Австралид суралцах болсон гол шалтгаан тань юу байв?
Австралид суралцах гол хүсэл, зорилго маань хамгийн эхлээд COMFORT ZONE-оосоо гаръя. Монголд СЭЗИС-ийг төгссөнөөс хойш Ананд гэдэг бол одоо МИАТ компанид ажилладаг байсан бол Австралид очсоноороо би бол монголын иргэн илүү дэлхийн иргэн болоход ойртож очсон гэж боддог. Анх одоо очиход бол яг л ази царайтай, монгол залуу. Суралцахынхаа хажуугаар бас ажил хөдөлмөр эрхэлдэг. Хүн хичээж чадах юм бол ямар нэгэн байдлаар амжилт гаргадаг юм байна гэдэг ойлголтыг би яг Сидней хотоос авч байсан. Хэрвээ чи тэр хийж байгаа зүйлдээ чанартай, сэтгэлээсээ хандах юм бол эргүүлээд амьдрах орчин нөхцөлийг тань сайжруулж явж байдаг гэсэн ийм итгэл байсан.
-Нисэхийн салбараас NFT, крипто, блокчэйн технологийн чиглэлээр ажиллах болсон шалтгаан тань?
2018 онд анх Австралид бүртгэлтэй MonRail Australia буюу Австралийн төмөр зам дээрх хөдөлмөрлөх хүчин нийлүүлдэг ийм компанийг үүсгэн байгуулаад бас тухайн үедээ захирлаар нь ажиллаж байгаад ирж байсан. Одоо яг миний санхүүгийн зах зээлтэй илүү ойртож, илүү судлах хүслийг өдөөсөн зүйл гэх юм бол 2012 онд Монголбанкны ерөнхийлөгч асан О.Чулуунбат гуайн “Танайд хоноё” гэдэг нэвтрүүлгийг үзэж байсан юм. “Дэлхийн хаана ч Нью Йоркийн зах зээл дээр нэг бол Японы зах зээл дээр ч байдаг юм уу, чи тэндээс бодит алтыг худалдаж авдаггүй юм аа гэхэд түүнтэй тэнцэхүйц зүйлийг онлайн, интернетээр дамжуулаад ийм арилжаа хийх боломж байдаг юм” гээд. Одоо 2013 онд намайг хөрөнгийн зах зээл, форекс арилжаа сонирхож эхэлж байхад форекс дээр тоглоно гэж ярьдаг. Форекс арилжааг сонирхоод явж байхад хамгийн чухал зүйл нь бол ерөөсөө л, Trading psychology байдаг юм байна аа. Ямар нэгэн зүйлсийг эрсдэлтэй шийдвэр гаргахад нөлөөлдөг сэтгэл зүйн талаар десартацийг би олж уншиж байсан. Чи санхүүгийн тогтвортой байж, нэг бол хажуу талд нь заавал тогтмол орлоготой байж л энэ зах зээл дээр арилжаа хийх боломжтой. Би жишээ нь тухайн үед яг сургууль төгссөн оюутан, тогтмол орлого гээд байх юм байхгүй хааяа нэг олсон хэдэн доллараараа ч байдаг юм уу оролцож тоглодог байсан. Тэр дээр надад юу анзаарагдсан бэ гэхээр надад тогтмол орлого байхгүй, сар бүр надад таван зуун доллар юм уу мянган доллар орж ирдэг байсан бол би тухайн хөрөнгийг эрсдэлд оруулахдаа би ямар ч айдасгүй оруулах боломж надад байсан. Тэгэхээр тухайн үед бол ерөнхийдөө тийм боломж нөхцөл бүрдээгүй болохоор форекс одоо нэг бол хөрөнгийн зах зээл дээр би одоо арилжаа хийхэд арай болоогүй байгаа юм байна. Хамгийн эхлээд bank roll of management гэдэг зүйл байх ёстой юм байна гээд тэр салбараас түр хөндийрсөн.
-NFT MONGOLIA компанийн үзэл баримтлал, хэтийн зорилго?
NFT MONGOLIA компанийн үзэл баримтлал одоо цаашдын хэтийн зорилго бол залуу уран бүтээлчдийг дэмжье, NFT MONGOLIA компанийг байгуулаад уран бүтээлч нартай холбогдох болсон шалтгаан нь цаад талд нь одоо NFT гэдэг технологи нь яг юу юм бэ. Тэр яг ямар зүйлийн төлөө энэ технологи явж байгаа юм бэ гэдгийг ойлгоход л илүү мотиваци болж өгч байсан. ART+CRYPTO буюу ерөнхийдөө одоо энэ блокчейн технологи, крипто валютаар дамжуулаад урлагийг залуу үеийнхэндээ таниулахад хамгийн гол зүйл нь оршиж байна. Бид нар яагаад NFT-гийн зах зээл дээр одоо энэ том платформ, marketplace дээр худалдаалагдаж байгаа бүтээгдэхүүнүүдтэй адилхан бүтээл хийж болохгүй гэж. Түүнээсээ илүү байя. Түүгээр дамжуулаад бидний онцлог, давуу тал нь юу вэ гэвэл бид монгол гэдэг өчнөөн түүх, соёлтой үндэстэн байгаа. Тэгээд энэ бүтээлүүдийг таниулахад л манай компанийн гол зорилго бас үүсэл нь ингэж үүсч байсан.
-Таны амьдралдаа баримталдаг зарчим?
Одоо яг миний өөрийн дотор байдаг үнэт зүйл гэх юм бол би өөрөөсөө их асуух дуртай л даа ямар нэгэн зүйл шинээр эхлэхээс би хэн байсан бэ, би хэн байна вэ гэдэг дээр л асуултыг өөрөөсөө хайхыг хүсдэг. Тийм болохоор ерөнхийдөө аливаа нэг бизнес хийж байгаа зүйл дээр үнэн байхыг хичээдэг. Ер нь үнэн хажууд чинь байх юм бол чамд айгаад байх айдас тэр хэмжээгээр байхгүй болно.