Олон улсад инфляцын асуудал бодлого боловсруулагчдын гол сорилт болж байна. Үүнтэй зэрэгцэн дэлхийн нэр хүндтэй эдийн засагчид инфляцын асуудлаар байр сууриа идэвхтэй илэрхийлж буй. Жишээ нь 10-р сарын инфляц Америкт сүүлийн 30 жилийн дээд түвшин 6.2%-д хүрсний дараа Нобелийн шагналт эдийн засагч П.Кругман үнийн өсөлт өөрийнх нь болоод бусад эдийн засагчдын төсөөлж байснаас илүү хурдаар эрчимжиж байгааг онцолсон байна.
Тэрээр Америкт өрнөж байгаа энэхүүү зэгдлийг 1970-аад оны стагфляц гэхээсээ 1947 оныхтой төстэй 1 удаагийн шинж чанартай, удаан үргэлжлэхгүй зүйл гэж New York Times сонинд бичсэн нийтлэлдээ дүгнэжээ. Түүнчлэн, инфляцын өсөлт түр зуурын шинжтэй байсныг бодитоор олж харж чадалгүй бодлогоо хэт чангалснаар эдийн засгаа зогсонги байдалд оруулсан нь тухайн үеийн бодлого боловсруулагчдын хамгийн том алдаа байсныг онцосон байна. Дэлхийн 1-р дайн, Солонгосын дайны дараах өндөр инфляцын тохиолдлууд 70-аад оных шиг стагфляц руу шилжээгүй байдгийг дурдаад, энэ удаад хүлээцтэй хандах хэрэгтэйг анхааруулжлээ. Тэрээр “хэрэв түүхийн зөв цаг үеийг эргэн харж чадвал сандрах хэрэггүй гэдгийг хэлээд өгнө” гэжээ.