Б.Жавxлан: Энэ жил xарьцангуй бага алдагдалтай төсөв батлагдсан
Эрдэнэт үйлдвэрийн техник, технологийн шинэчлэлийн хүрээнд Ус хангамжийн цехийн Эргэлтийн усны насосын станц дахь ЦН-3000-197 загварын гурван насосыг Япон улсын “ЕBARA” корпорацын насосоор солилоо. Ус хангамжийн цех нэг насос шинэчилснээр жилд 956 сая төгрөг хэмнэх тооцоо гаргажээ.
1978 онд суурилагдсан, ОХУ-д үйлдвэрлэгдсэн хуучин насос нь цагт 3000 м3 ус шахдаг, 2500 кВт цахилгаан эрчим хүч зарцуулдаг байсан бол, “EBARA”-ийн насос цагт 4000 м3 ус шахах хүчин чадалтай, 120 м-ийн түрэлттэй, 1800 кВт цахилгаан эрчим хүч зарцуулдгаараа давуу юм. Ингэснээр, усан хангамж сайжраад зогсохгүй цахилгаан эрчим хүч хэмнэх, эргэлтийн усны насосын найдвартай ажиллагаа өндөр түвшинд хангагдах нөхцөл бүрдлээ.