Б.Жавxлан: Энэ жил xарьцангуй бага алдагдалтай төсөв батлагдсан
“Багануур” ХК 2021 оны эхнээс 8-р сарын 16-ны өдрийн байдлаар нийт 12836.6 мянган куб метр хөрс хуулж, 2471.6 мянган тонн нүүрс борлуулан, 220 мянган тонн бэлэн нүүрсний нөөцтэй байна.
Дулааны цахилгаан станцуудын гадна 210.7 мянган тонн нүүрсний нөөц бий. 2021 оны үлдэх хугацаанд 1848 мянган тонн нүүрс хэрэглэгчдэд нийлүүлэхээр төлөвлөж байна. 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлын хүрээнд нийт 3 бүлэг, 47 төрлийн ажлыг гүйцэтгэхээр төлөвлөгөө гаргаснаас 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар 64 хувийн гүйцэтгэлтэй байна.