Явган хүний зам дээр механик гэмтэл үүсгэсэн зөрчилд хариуцлага тооцно

Мотоциклоор малын эрэлд яваад сураггүй болжээ. Тодруулбал, Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Эргэл багийн “Хойд жаргалант” гэдэг газар тус сумын харьяат иргэн А арванхоёрдугаар сарын 01-ний өдрийн 15:00 цагийн орчимд мотоциклоор малын эрэлд яваад сураггүй болсон тухай дуудлагыг 12.07-ны өдрийн 08:00 цагт хүлээн авсан байна.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд иргэн А /33 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг арванхоёрдугаар сарын 12-ны өдрийн 08:00 цагаас 17:30 цаг хүртэл зохион байгуулж, өнөөдөр өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн байна.