Голомт банк 2024 оны “Онцлох ТоС Банк”-аар шалгарлаа
Компанийн тухай хууль, “Ди Би Эм Ассет Менежмент ҮЦК” ХХК-ийн дүрмийг тус тус үндэслэн “Ди Би Эм Ассет Менежмент ҮЦК” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүний сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
СОНГОН ШАЛГАРУУЛАХ ХАРААТ БУС ГИШҮҮНИЙ ТОО – 1
Нэр дэвшигчид тавигдах шаардлага:
- Санхүү, эдийн засаг, хууль зүйн дээд боловсролтой, уг салбарт таваас доошгүй жил ажилласан, мэргэжлийн дадлага туршлагатай байх;
- Тухайн хуулийн этгээдийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн байхад ашиг сонирхлын зөрчил үүсэхгүй байх;
- Нэр дэвшигч нь өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран тухайн компанийн энгийн хувьцааны таваас дээш хувийг эзэмшдэггүй;
- Нэр дэвшигч өөрөө эсхүл нэгдмэл сонирхолтой этгээд нь компанийн болон компани оролцогч нь болж байгаа компанийн нэгдлийн бусад оролцогчид эрх бүхий албан тушаал эрхэлдэггүй;
- Төрийн үйлчилгээний албанаас бусад төрийн алба хашдаггүй;
- Тухайн компанитай бизнесийн аливаа холбоогүй.
Бүрдүүлэх материал:
- Сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн өргөдөл болон өөрийн намтар, ажлын туршлага, ур чадварын талаарх танилцуулга;
- Иргэний үнэмлэхийн лавлагаа (E-Mongolia);
- 4х6 см хэмжээтэй 2 хувь цээж зураг;
- Оршин суугаа газрын тодорхойлолт (E-Mongolia);
- Төрийн албан хаагчийн анкет;
- Боловсролын диплом, мэргэжлийн үнэмлэх, Компанийн засаглалын гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
- Нийгмийн даатгалын лавлагаа (E-Mongolia);
- Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх болон шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт (E-Mongolia).
Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах хугацаа:
Сонгон шалгаруулалтад орох иргэний материалыг 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 12:00 цаг хүртэл хүлээн авна.
Материал хүлээн авах хаяг:
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө-19, Монгол Улсын Хөгжлийн банк 12 давхар.
Анхаарах зүйлс:
- Материалыг битүүмжилсэн байх ба дугтуйн гадна талд сонгон шалгаруулалтад оролцогч иргэний оршин суудаг хаяг, холбоо барих утасны дугаарыг тус тус гаргацтай бичнэ.
- Материалыг сонгон шалгаруулалтын дараа буцаан олгохгүй болно.
- Хугацаа хоцорсон материалыг хүлээн авахаас татгалзана.
- Материалын бүрдэл дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтаас хасна.
- Сонгон шалгаруулалтын шаардлага хангасан иргэнтэй Нэр дэвшүүлэх хорооноос холбоо барина.