Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй
Монгол Улсаас Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Мандахбилэг 2021 оны 12 дугаар сарын 6-ны өдөр Холбооны Ерөнхийлөгч ноён Франк-Вальтер Штайнмайерт Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.
Элчин сайд Б.Мандахбилэг Итгэмжлэх жуух бичгээ барих үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг уламжилж, Иж бүрэн түншлэлийн түвшинд хөгжиж буй Монгол, Германы харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулж, харилцааны түвшинг ахиулахын төлөө хичээнгүйлэн ажиллахаа илэрхийлэв.
Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайер Холбооны Гадаад хэргийн сайд байхдаа 2014 онд Монгол Улсад айлчилж байснаа дурдаж, Элчин сайдад амжилт хүсэв.