Голомт банк 2024 оны “Онцлох ТоС Банк”-аар шалгарлаа
Цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоож, холимог анги нээж буй талаар БШУЯ-ны Сургуулийн өмнөх боловсролын хэлтсийн дарга Ж.Мягмар мэдээлэл өгч байна.
Тэрбээр "Нийслэлийн цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг арванхоёрдугаар сарын 10-наас, орон нутгийн цэцэрлэгүүдийг 18-наас 2022 оны нэгдүгээр сарын 31-нийг дуустал түр зогсоох шийдвэр гарсан. Гэхдээ зайлшгүй хамрагдах шаардлагатай хүүхдүүдээ үргэлжлүүлэн цэцэрлэгт авна.
Иймд эцэг, эхчүүд үргэлжлүүлэн суралцуулах хүсэлтээ цэцэрлэгт гаргаснаар бүлэг зохион байгуулалтыг хийнэ. Цэцэрлэгүүдийг төр эсвэл хувийн хэвшлээр ялгахгүй. Өмчийн хэлбэр үл харгалзан 4, 5 настнууд цэцэрлэгтээ суралцах боломжтой" гэв.