Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Цэцэрлэгийн үйл ажиллагааг ирэх долоо хоногоос эхлэн 2022 оны нэгдүгээр сарын 31-н хүртэл зогсоохоор болсон.
Энэ хугацаанд цахим, теле хичээл үргэлжлэх эсэхийг БШУЯ-ны Сургуулийн өмнөх боловсролын хэлтсийн дарга Ж.Мягмараас тодруулахад "Амралтын хугацаанд цахим болон теле хичээл явагдахгүй. Хүүхдүүд бүрэн амарна. Харин багш нар өдрийн найман цагаар ажиллан энэ хичээлийн жилийн үнэлгээ хийх, 2022 оны хоёрдугаар сарын 1-нээс ямар хөтөлбөрөөр хичээллэх зэргээ тодорхойлох юм" гэлээ.
Түүнчлэн холимог анги нээж буй цэцэрлэгүүд энгийн цагийн хуваариар буюу 09:00-17:00 цагт ажиллах юм байна.