Оскарын шагналт жүжигчин Женнифер Лоуренс хөл хүнд болсноосоо хойш анх удаа олон нийтийн арга хэмжээнд оролцлоо. Жүжигчин бүсгүй “Don’t Look Up” киноны нээлтэд оролцсон бөгөөд удахгүй анхны хүүхдээ өлгийдөн авах гэж буй юм. Энэ жил 31 нас хүрсэн үзэсгэлэнт жүжигчин бүсгүйн шинэхэн бүтээл энэ сарын 24-нд Netflix-ээр цацагдана.
Жүжигчин бүсгүйн хувьд хүүхдийнхээ хүйсийг ихэд нууцалж буй бөгөөд хувийн амьдралаа нийтэд дэлгээд байдаггүй. “Хүүхдээ би ажлынхаа нэг хэсэг болгон нийтэд дэлгэхийг хүсэхгүй байна” гэдгээ "Variety" сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурдсан нь ч бий.
Женнифер Лаурес "Форбес" сэтгүүлээс тодруулдаг "Дэлхийн хамгийн өндөр орлоготой эмэгтэй жүжигчид"-ийн жагсаалтыг 2015, 2016 онд тэргүүлж байсан төдийгүй 2012 онд Брэдли Купертэй хамт тоглосон "Silver Linings Playbook" кинонд бүтээсэн дүрээрээ Оскарын шагнал хүртсэн билээ.