309 дэх эхийн алтан амийг аварсан гавьяат эмч Ч.Мөнхбаярыг БГД-ийн удирдлагууд хүлээн авлаа

ЭМЯ-наас коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх тоон мэдээллийг хүргэж байна.
ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан: Нисэх буудлын хилийн тандалт дээр ХӨСҮТ-ийн шуурхай баг ажиллаж байгаа. Хилийн тандалт өнгөрөгч 11 дүгээр сарын 27-ноос эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар 10 гаруй олон улсын нислэг хүлээн авсан. Гадаадаас ирж байгаа хүмүүсээс түргэвчилсэн шинжилгээ авч байгаа бөгөөд эерэг гарсан тохиолдолд тусгаарлан PCR шинжилгээ авсан. Одоогийн байдлаар гадаадаас ирсэн хоёр иргэний PCR шинжилгээ эерэг гарсан. Энэ нь дельта хувилбар байсан.
2020 оноос хойш манай улс коронавирусийн халдварын гурван давалгаатай нүүр тулсан. Тэгвэл омикрон шинэ хувилбарын тухайд PCR шинжилгээнд түшиглэсэн дарааллаар оношилдог.










