ОXУ-ын зүгээс Украин руу тив алгасаx Баллистик пуужин xарважээ
Олон улсад шинэ хувилбар тархаж, халдварын тоо эрс нэмэгдэх төлөвтэй гэж ДЭМБ-аас үзэж байна.
COVID-19-ийн халдварын эсрэг вакцин хөгжүүлэгч “BioNTech”, “Moderna”, “Johnson & Johnson” компаниуд “Omicron” хувилбарын эсрэг вакцинуудаа шинэчлэхээр ажиллаж буй. “Pfizer” компанийн хувьд шаардлагатай бол 100 хоногийн дотор шинэ вакцин гаргана гэж мэдэгджээ.
Африкийн орнуудад “Omicron” хувилбарын халдварын тархалт эрчимжиж байгаатай холбогдуулан БНХАУ нэг тэрбум тун вакцин хандивлахаа амлалаа. 600 сая тун вакциныг шууд хандивлах бол үлдсэн 400 саяыг нь Африкийн орнуудтай хамтран үйлдвэрлэх юм.