Монгол үндэстний уламжлал, малчин ахуй, соёлыг жуулчид ихээр сонирхдог. Энэ утгаараа аялал жуулчлалыг хөгжүүлэх, тэр дундаа өвлийн аялал жуулчлалын нэг содон арга хэмжээ бол “Тал нутгийн чимэг болсон Түмэн адуу”-ны эвент юм. Түүхэн аялал жуулчлалын бүс нутаг Хэнтий аймгийн Батноров суманд зургаа дахь жилдээ зохион байгуулж байгаа энэхүү арга хэмжээ нь адуу дагасан зан заншлыг түгээх, сурталчлан өвлүүлэх, соёл, нийгмийн ач холбогдолтой.
Адуунд ирмэг монгол залуусын омогшил, бахархал болсон тус арга хэмжээнд 14 аймгийн адуучин оролцсоноос хамгийн хол нь Увс аймгийн Сагил сумаас ирсэн бол “Сайхан хос”-ын тэмцээнд Дорнод аймгаас 10 хос оролцлоо.
Монгол үндэстний уламжлал, малчин ахуй, соёлыг жуулчид ихээр сонирхдог. Энэ утгаараа аялал жуулчлалыг хөгжүүлэх, тэр дундаа өвлийн аялал жуулчлалын нэг содон арга хэмжээ бол “Талын түмэн адуу" юм. Өвөл цагийн адуу маллах эртний нүүдэлчин өв соёлыг дэлхийд таниулах, жуулчид, гэрэл зурагчдын анхаарлыг татдаг энэхүү арга хэмжээг 5000 гаруй зочин үзэж, сонирхсон байна.