Ирланд улс ковидын шинэ давалгаатай тэмцэж пүрэв гаргаас эхлэн ресторан, шөнийн цэнгээний газруудад, шөнө дундын хөл хорио тогтоохоор болжээ. Учир нь энэ долоо хоногт тухайн улсад 5,483 халдварын тохиолдол бүртгэгдсэн байна.
Энэ талаар ерөнхий сайд Мишеал Мартин, Халдварын тархалт нэмэгдэж байгаа нь, түгшүүрийн шалтгаан болж байна гээд улсын хэмжээнд давалгааг бууруулах зорилготой хэрэгжүүлэх арга хэмжээг олон нийтэд танилцууллаа. Мөн тэрбээр Ирландын эдийн засгийг нээлттэй байлгахын тулд хамтын хүчин чармайлт гаргахыг уриалж, нэмэгдэж байгаа тохиолдлуудад засгийн газар шинэ хязгаарлалт тавих болно гэв. Үүнд иргэд гэрээсээ ажиллах, вакцинжуулалтын гэрчилгээ шаардах зэрэг зүйлс тусгагджээ.
Ирланд бол Европын вакцинжуулалтаараа тэргүүлж буй орны нэг бөгөөд 12-аас дээш насны хүмүүсийн 89.1% нь дархлаажуулалтад хамрагдсан юм. Харин нэмэлт вакцинжуулалтын хөтөлбөрт 60-аас дээш насныхан, эрүүл мэндийн ажилтнууд, эрсдэлт бүлгийн хүмүүс хамрагдаж байна. Ирландын Ресторануудын Холбооны (RAI) Гүйцэтгэх захирал Адриан Камминс хэлэхдээ, “Вакцинжуулалтын түвшин өндөр байсан ч ийм байдалд хүрч буй нь ковидтой амьдрах боломжгүй гэдгийг харууллаа" гэв.
Ташрамд дурдахад, Австри улсад вакцинд хамрагдаагүй хүмүүст хөл хорио тавьсан. Харин Германы шинэ засгийн газар вакцинд хамрагдаагүй хүмүүст хатуу арга хэмжээ авахаа мэдэгдсэн юм.