Тасралтгүй 15 жилийн турш үйл ажиллагаагаа явуулж буй “Сондор хилэн” англи хэлний сургалтын төв олон улсын TOEFL ITP шалгалт авах эрх бүхий байгууллага болжээ.
TOEFL ITP шалгалт нь дэлхийн 90 гаруй улсын 5000 их дээд сургууль, АНУ-ын ЭСЯ-наас зарлагддаг бүх хөтөлбөрүүдэд хүлээн зөвшөөрөгдсөн шалгалт билээ. Тиймээс “Сондор хилэн” англи хэлний төвд суралцаж, дасал болсон олон хүн эндээ TOEFL ITP шалгалтад бэлтгэх боломжтой болж байгаа юм.
Түүнээс гадна “Сондор хилэн” төв нь англи хэлний багш нарыг TOEFL ITP trainer-т бэлтгэх сургалтын эрхийг авсан байна. TOEFL ITP шалгалт авдаг цөөхөн газрууд байдаг нь орон нутагт ажиллаж амьдардаг хүүхэд залууст багагүй чирэгдэл учруулдаг. Ялангуяа энэ байдал ковидын хөл хорионы үеэр илүү тод мэдрэгдсэн. Тиймээс цаашид бүс нутаг, аймгуудад энэхүү эрхийг өгөх бодлого хэрэгжиж буй юм.
Хэрэв гадны сургуулиудад суралцах төлөвлөгөө гаргаж, TOEFL-ийн шалгалт өгөх гэж байгаа бол “Сондор хилэн” англи хэлний төвийг зориорой. Өдөр бүр ирж, хичээлээ хийдэг орчиндоо олон улсын шалгалтаа өгнө гэдэг сэтгэлзүйн хувьд тогтвортой, айдасгүй байх нөхцлийг бүрдүүлдэг. Өөрөөр хэлбэл, шалгалтын үр дүнд сайнаар нөлөөлнө. Нөгөө талаас TOEFL ITP-ийн багш нарын сургагч багшаар заалгана гэдэг том давуу тал. “Сондор хилэн” төв энэ сарын 22-ноос танхимын сургалтадаа шилжиж байгаа тул түвшингээ үнэ төлбөргүй шалгуулж, таарах ангидаа орохоос гадна TOEFL ITP шалгалтад бэлтгэх ангид суралцаж болно.