Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Улаанбаатар хотод өнөөдөр дархлаажуулалтын явуулын 31 баг, суурин 65 цэгт ажиллана.
Эдгээрт 96 багийн 304 эмч, ажилтан ажиллаж, 5,868 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөсөн байна. Та өөрт ойр байрлах аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой цэгүүд 09:00-20:00 цаг хүртэл ажиллана.
Нийслэлийн хэмжээнд өчигдөр I тунд 79, II тунд 207, нэмэлт сэргээх тунд 4,575 буюу нийт 4,861 иргэнийг дархлаажуулжээ.
Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.8 хувь, II тунгийн хамралт 71.3 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 25.6 хувь байна.
Мөн 2,966 жирэмсэн эх, 12-15 насны 67,818, 16-17 насны 26,670 хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.
Цэгүүдийн байршил: