Энхтайваны өргөн чөлөө дагуух ТҮЦ-үүдийг нүүлгэж, зам талбайг чөлөөлөв

Нийслэлийн Баянгол дүүргийн нэгэн орон сууцны есөн давхраас унах эрсдэлтэй байсан бага насны хоёр хүүхдийг онцгой байдлын алба хаагчид аварчээ.
Тодруулбал тус дүүргийн 6 дугаар хороо, 104 дүгээр байр 9 дүгээр давхраас бага насны хоёр хүүхэд унах гээд байна гэсэн дуудлагыг өчигдөр 11:12 цагт хүлээн авсан.
Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 7 км замыг туулан 11:20 цагт очиход таван настай хүү, гурван настай охин гэртээ харгалзах хүнгүй, цонхоор унах гэж байсныг 38 минут ажиллаж аюулгүй болгон эгч А, тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн эргүүлийн офицерт хүлээлгэн өгсөн талаар ОБЕГ-аас мэдээллээ.
Иймд бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр орхихгүй байхыг эцэг, эхчүүдэд сэрэмжлүүлж байна.
Түлэгдэхээс сэргийлэх
- Хүүхэд авч байхдаа халуун хоол болон уух зүйлс хэрэглэхгүй байх,
- Халуун хоол болон цайг хүүхэд хүрэхээргүй газар болон ширээний ирмэгээс хол зайд тавих,
- Хүүхдээ тэвэрч байх үедээ халуун плитка болон зуухан дээр хоол хийхгүй байх,
- Тогоо болон хувингийн бариулыг зуухны цаад тал руу харуулж тавих,
- Зуухны тагийг заавал түгжиж байх,
- Халуун зуух болон индүүнээс хүүхдийг хол байлгах, очиж хүрэхээс сэргийлээрэй.
Тогонд цохиулахаас сэргийлэх
- Цахилгааны залгуурыг зориулалтын тагаар таглах, эсвэл хэрэглээгүй үедээ салгаж байх,
- Цахилгааны утсыг сайтар далдлах, тавилгын араар эсвэл доогуур оруулах,
- Индүү, шарагч зэрэг гэр ахуйн цахилгаан хэрэгслүүдийг хүүхдийн гар хүрэхээргүй газарт байлгах
Галын аюулаас сэргийлэх
- Гэртээ галын дохиолол суурилуулах, зай нь дууссан эсэхийг шалгаж шаардлагатай бол шинэ зай хийгээрэй.
- Хэрэв танайд хийн түлш, бензин зэрэг галын аюул үүсгэж болзошгүй зүйлс байвал холдуулах.
- Чүдэнз, асаагуур зэргийг хүүхдийн гар хүрэхээргүй газар хадгалах
- Хүүхдийг зууханд хүрэхээс сэргийлэх, хэрэв танайх камин зуухтай бол тогтмол хөөлж галын болон угаарын аюулаас сэргийлэх