Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Хөгжлийн бэрхшээлтэй хүний ерөнхий газрын дарга асан Ц.Ганчимэг, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв, Санхүү ахуйн албаны дарга, Сэргээн засах газрын нэр бүхий дарга нарыг АТГ-аас шалгаж эхэлсэн талаар эх сурвалж мэдээллээ.
Тэднийг тендер сонгон шалгаруулалтын явцад нэр бүхий компанид давуу байдал олгож, хахууль авсан. Мөн албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж төсвийн хөрөнгө завших замаар их хэмжээний хохирол учруулж, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зарцуулах мөнгийг төсвөөс шамшигдуулсан байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж байгаа юм байна.
Энэ асуудлаар Өрөг.мн өнгөрсөн хавар "Хөгжлийн бэрхшээлтэй ТӨР" эрэн сурвалжлах нэвтрүүлэг бэлтгэн цацаж байсныг үзнэ үү.