Б.Пүрэвдорж: Том толгойлсон засгийн сайдууд УИX-руу дунд xуруугаа гозойлгоx боллоо
Нийсэлийн Баянгол дүүргийн 7 дугаар хороо Ахуйн үйлчилгээний уулзварт энэ сарын 7-нд албан үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагчийг мөргөж гэмтээсэн зам тээврийн осол гарсан.
Тэгвэл мөргүүлсэн цагдаа нуруу нугас хэсэгтээ гэмтэл авсан байна. Тиймээс ГССҮТ-д хэвтэж, үзүүлж байгаа гэдгийг ТЦА-наас мэдээлсэн. Мөн Шүүх эмнэлэгт үзүүлж, гэмтлийн зэргээ тогтоолгожээ.
Мөргөсөн жолоочийн хувьд эрэгтэй хүн бөгөөд архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй бөгөөд утсаа оролдож яваад хараагүй мөргөсөн хэмээн мэдүүлжээ.
Замын хөдөлгөөний дүрмийн 8.13-д зохицуулагчийн биет зохицуулалт хийж байгаа үед хөдөлгөөнд оролцогч нар зохицуулагчийн биет зохицуулалтаар хөдөлгөөнд оролцохоор заасан байдаг юм.