Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Үйлчилгээний салбарын ажилтнууд өнөөдөр 08:00-19:00 цагийн хооронд вакцинжуулалтын таван цэгт очин, гуравдугаар тунд хамрагдах боломжтой. Монгол Улсын Ерөнхий сайд III тунгийн хамрагдалт 50 хувьд хүрсэн тохиолдолд бүх үйлчилгээг ямар нэг хязгаарлалтгүй явуулна гэж мэдэгдсэний дагуу үйлчилгээний салбарын байгууллагууд дээрх аяныг зохион байгуулж байгаа аж. Хоёр өдрийн хугацаанд 2000-3000 ажилтныг сайн дурын үндсэн дээр вакцинжуулалтад хамруулахаар тооцоолжээ.
Түүнчлэн 70 ба түүнээс дээш тооны ажилтантай албан байгууллагууд явуулын багаар дархлаа сэргээх нэмэлт тунг хийлгэх боломжтой юм.