Монгол Улсын арслан М.Мөнгөн агсаны нэрэмжит xүчит бөxийн барилдаан болно
“Белград-2021” 23 хүртэлх насны ДАШТ-ий чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд ОУХМ Э.Дэлгэрмаа хүрэл медаль хүртлээ. Тэрбээр өчигдөр шөвгийн наймд Оросын тамирчин Вусала Парфиановичэд 3:3-аар тун харамсалтай ялагдсан. Тэгвэл хүрэл медалийн төлөөх барилдаанд Германы Софиа Шифлийг оноогоор цэвэр (13:0) яллаа.
Э.Дэлгэрмаа Монголын чөлөөт бөхийн тамирчдаас “U-23” ангиллын ДАШТ-ээс 11 дэх медалийг эх орондоо авчирч байна. Монголын бөхчүүд 23 хүртэлх насны ДАШТ-ээс хоёр мөнгө, есөн хүрэл, нийт 11 медаль хүртээд байна.