Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдэд сайжруулсан шахмал түлшийг 2021-2022 оны өвөл, галлагааны улиралд худалдан борлуулах хүсэлтэй иргэдийг өнөөдрөөс эхэлж бүртгэнэ. Цар тахалтай холбогдуулан бүртгэлийг цахим хэлбэрээр авах юм. Тавантолгой түлш ХХК-тай хамтран ажиллах хүсэлтэй иргэд www.burtgel.ttt.mn хаягаар хандаж бүртгэлээ хийлгэнэ. Бүртгэлийг өнөөдрөөс 10 хоногийн хугацаанд авах юм.
Борлуулалтын цэг байгуулахад тавигдах шаардлага:
- Борлуулалтын цэг болгох байршил нь Онцгой Байдлын Газрын ISUZU FTS 33HL маркийн болон түүнтэй ижил төстэй гал унтраах автомашин саадгүй орж гарах боломжтой байх /Автомашины хэмжээ: урт 7.5 м, өргөн 2.5 м, өндөр 3.3 м/,
- Борлуулагч өөрийн эзэмшлийн газар, хашаа, байшинтай байх,
- Түрээсийн газар бол түрээслүүлэгчийн зөвшөөрөл /сонгон шалгаруулалтанд тэнцсэн тохиолдолд түрээсийн гэрээ байгуулах/
- Нэг өрхөөс нэг л хүсэлт, материал хүлээж авна.
- Хаяг давхцсан буюу нэг хаяг дээр амьдардаг хүмүүсийн материалыг нэг хүсэлтэд тооцно.
- Нийтийн эзэмшлийн газар дээр борлуулалтын үйл ажиллагаа явуулах тохиолдолд харьяа дүүрэг болон хорооны зөвшөөрөлтэй байх,
- Борлуулалтын үйл ажиллагаа явуулах эргэлтийн хөрөнгөтэй байх,
- Борлуулалтыг “Таван толгой түлш” ХХК-иас тогтоосон журмын дагуу үйл ажиллагаагаа зохион байгуулах,
- Өнгөрсөн хугацаанд зөрчил гаргаагүй байх;
Сонгон шалгаруулалтанд тэнцсэн иргэд гэрээ байгуулахын тулд дараах бэлтгэлийг хангасан байна:
- Баталгаат жин,
- Оёдлын машин /25 кг шуудайны амсар оёх/,
- Галын хор /4кг-ын гал унтраах нунтаг хор – 2ш/,
- Ухаалаг гар утас /Андройд үйлдлийн систем 5.0-ээс дээш, NFC дэмждэг/,
- Газраас хөндий байлгах поддон,
- Ус нэвтрүүлэхгүй хучлагыг тус тус бэлдсэн байна.
Борлуулалтын цэг байгуулах хүсэлтэй иргэн дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:
- Борлуулагчаар ажиллах хүсэлт,
- Иргэний үнэмлэхний хуулбар,
- Оршин суугаа газрын хорооны тодорхойлолт,
- Үл хөдлөх хөрөнгө, газрын гэрчилгээний хуулбар,
- Шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй тодорхойлолт /e-mongolia нэгдсэн мэдээллийн сангаас авна/,
- Үйл ажиллагаа нь түрээсийн хашаа, байранд явагдах бол түрээслүүлэгчээс бичгээр авсан зөвшөөрөл /гэрээ байгуулах үед түрээсийн гэрээ шаардлагатай болно/
- Борлуулалтын цэгийн байршил /Google газрын зураг дээр тэмдэглэнэ/,
- Борлуулалтын цэгийн зураг /орц гарцын тодорхой харуулсан, хашаа, байшин, агуулахын зураг/
Холбогдох мэдээллийг 70119400 утаснаас лавлаж авна уу.