Голомт банк 2024 оны “Онцлох ТоС Банк”-аар шалгарлаа
Урлаг, спортын зарим арга хэмжээг арваннэгдүгээр сарын 1-нээс буюу өчигдрөөс нээж буй. Ингэхдээ танхимын дүүргэлтийг 50 хүртэлх хувь байлгахаар шийдвэрлэсэн. Ийнхүү хоёр жилийн хугацаанд хаалттай байсан урлаг соёлын байгууллагууд үйл ажиллагаагаа эхлүүллээ.
Энэ сард урлаг соёлын ямар арга хэмжээ зохион байгуулагдах талаарх нэгдсэн мэдээлэл хүргэе
- Улсын драмын эрдмийн театрын 90 жилийн ой өнөө жил тохиож буй. Театр түүхт ойгоо тохиолдуулан Их эзэн Чингис хааны их түүхээр “Хаадын хаан” хэмээх үндэсний сонгодог түүхэн жүжиг толилуулахаар зэхэж буй. Жүжгийн нээлт энэ сарын 5-нд болно."Хаадын хаан" жүжгийн ерөнхий найруулагчаар Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатар ажиллаж байгаа юм.
- Харин Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын хувьд энэ сарын 13, 14-нд “Учиртай гурван толгой” дууриар хөшгөө нээж, үргэлжлүүлэн энэ сарын 20, 21-нд “Дон Кихот” балет тоглоно.
- Монгол Улсын филармони энэ сарын 5, 6-нд “Тэнгэр тал” симфони найрал хөгжмийн концерт үзэгчдэдээ толилуулна.
- Ф.Достоевскийн "Гэм зэм" зохиолыг монголд анх удаа постдрамын жүжиг болгон дэглэж буй. Жүжиг энэ сарын 27-нд хөшгөө нээнэ. Романыг яруу найрагч, утга зохиолч Я.Баяраа жүжиг болгон хөрвүүлж, найруулагчаар М.Батболд ажилласан байна.