Монгол Улсын арслан М.Мөнгөн агсаны нэрэмжит xүчит бөxийн барилдаан болно
3х3 сагсан бөмбөгийн Дэлхийн цуврал тэмцээний Абу Дабигийн их дуулга өчигдөр эхэллээ.
Дэлхийн шилдэг 14 баг оролцож буй тус тэмцээнд Монголоос "Ulaanbaatar MMC Energy" баг оролцож байна.
Тэд "B" хэсэгт Токиогийн олимпын аварга Латвийн "Riga" багтай эхний тоглолтоо хийж 21-16 харьцаагаар хожигдлоо.
Харин хоёр дахь тоглолтоо Саудын Арабын "Jeddah" багтай хийж 18-15 харьцаагаар хожсоноор хэсгийн хоёрдугаар байраар хасагдах шатанд шалгарлаа.
Хасагдах шатны тоглолтууд өнөө орой 20:00 цагаас эхлэх бөгөөд "Ulaanbaatar MMC Energy" баг Сербийн "Liman"-тай тоглоно.
Хэрэв ялбал хагас шигшээд АНУ-ын "Princeton", Сербийн "UB" багуудын ялсантай тоглох учиртай.