Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Сүхбаатар дүүргийн Сэлбэ орчимд хэд, хэдэн зуслангийн байшин тоносон хэрэг гарчээ. Тодруулбал, зуслангийн байшинд нь хулгай орсон гэдгийг иргэн С энэ сарын 24-нд /2021.10.24/ мэдсэн байна. Мөн түүний зуслангийн байшингаас гадна хөршүүдийнх нь байшинг тоносон байжээ.
Намрын улиралд зуслангийн байшин тонох хулгайн гэмт хэрэг их гарч байгаа тул эд хогшлоо үлдээхгүй байхыг цагдаагийн байгууллагаас сануулж байна. Нийслэлийн хэмжээнд есдүгээр сард 11132 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 6452 нь өмчлөх эрхийн эсрэг буюу орон байрны хулгайн гэмт хэрэг бүртгэгджээ.