ӨРӨГ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ энэ удаа улс төрийн хүрээнд маргаан дагуулаад байгаа Хөрөнгө оруулалтын тухай хуулийг шинэчлэх шаардлагатай юу сэдвээр хэлэлцүүлэг өрнүүллээ.
Үндэсний хөгжлийн газрын дэд дарга Б.Булганчимэг
Энэ их шуугианыг харж байхад гол нь бид нар юу хүсч байгаагаа мэдэх л ёстой байгаа юм. Хэнийг онилоод байгаа юм. Хэнээс юу татах гээд байгаа юм. Нэгэнт ийм хязгаарлагдмал нөөц бололцоотой улс бол бүх салбар луу орж чадахгүй. Бүх хүнийг уриалан дуудаж чадахгүй. Бид нар стратегитай л байх хэрэгтэй. Стратегиа салбар салбараар нь задлах хэрэгтэй. Дараагийн гурван жилдээ хамгийн боломжтой нь гэх юм бол хайгуулын лицензийн асуудал байна. Магадгүй алтны салбар тэр үед байж болох юм гэж нэг хувилбар нь гарч ирж байсан. Нэг нь бол сэргээгдэх эрчим хүч бас байж болох юм гээд. Ингээд стратегитай гараад ирэхээр хэнд нь 100 мянган доллар тавих юм. Уул уурхайн салбарынханд бол 100 мянгын босго тавих бол асуудал биш. Жижиг дундыг жишээлбэл бид нар өөр ямар бодлогоор баримтлах юм гээд стратеги чинь өөрөө түүнийг тодорхой болгоод өгөх ёстой. Тэгэхээр ийм стратегигүй улс бол 21-р зуунд ингээд зөнгөөрөө явж байна гэдэг бол зүгээр л хөвж байгаатай адил.
Investment monetary гээд байнга улс төрийн гаргаж байгаа улс төрийн шийдвэрүүдийг хянаад байж байдаг байгууллага байдаг. Энэ улс бишдэх гээд байна шүү. Энэ улс хаагдах гээд байна шүү гээд байнга сануулга ирж байдаг. 70 орон цар тахлын үеэр хөрөнгө оруулагчдад хөнгөвчлөх стратеги, журам боловсруулсан, батлуулсан. Манай улс түүнд лав ороогүй. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулалтын салбар бол асар орхигдсон. Хэн дуртай нь ярьж чаддаг мөртлөө орхигдсон, ямар ч манлайлал байхгүй, зардал байхгүй, хөрөнгө оруулалт байхгүй. Хаашаа хэнд юу онилоод байгаа нь мэдэгдэхгүй байгаа.