Голомт банк 2024 оны “Онцлох ТоС Банк”-аар шалгарлаа
Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлыг танилцууллаа.
Яамнаас мэдээлснээр өнгөрсөн 24 цагт манай улсад COVID-19-ийн 1,897 шинэ тохиолдол батлагджээ. Эдгээрийн
- 1,121 нь Улаанбаатар хотод
- 776 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Мөн хугацаанд 5,668 хүн эдгэрч эмнэлэг болон гэрийн ажиглалтаас гарчээ. Одоогоор 18,833 хүн халдварын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм.
Харамсалтай нь өнгөрсөн хоногт 15 иргэн архаг хууч өвчин болон коронавирусийн халдвар хавсарсны улмаас нас баржээ. Талийгаачдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.