Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
УИХ дахь МАН-ын бүлгээс өчигдөр мэдээлэл хийх үеэр "ХӨСҮТ-д засвар хийгээгүй удсан байна. Ирэх оны төсөвт тус эмнэлгийн засварт зориулж тусгайлан төсөв тавих боломжтой юу?" гэсэн сэтгүүлчийн асуултад Сангийн сайд Б.Жавхлан хариуллаа.
Тэрбээр "ХӨСҮТ-ийн нөхцөл байдал үнэхээр сэтгэл эмзэглүүлдэг. Би өөрөө хэвтэж эмчлүүлж байсан. Ирэх жилийн төсвийн хөрөнгө оруулалтууд дээр ХӨСҮТ, ХСҮТ зэрэг эмнэлэгт онцгой анхаарна. Гэхдээ дорвитой ажил хийе гэж бодож байна. Төсвийн хөрөнгө оруулалтаар хийе гэвэл дийлэхгүй болов уу. 100 гаруй сая долларын хөрөнгө оруулалт хийж байж шийднэ.
Гаднын донор байгууллагуудын зээл тусламжаар энэ асуудлыг шийдэхээр судалж байгаа" гэлээ.