Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлж байна. Өнөөдөр ковидийн эсрэг вакцинжуулалтын гуравдугаар тунгийн хамрагдалтын талаар голчлон мэдээлэл өгч байна. Өвчлөл тархах магадлал өндөр делта хувилбарын эсрэг хийгдэж байгаа ба одоогоор 310 мянган хүн III тундаа хамрагдаад байна. Тэдний 99 хувь нь халдвараас бүрэн хамгаалагдаж байна гэв.
ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан: Эрсдэл бүхий бүлэг өндөр настай, архаг хууч өвчтэй иргэд болон хил гааль, цэргийн ангийн ажилтнуудаа III тунд идэвхтэй хамруулах болно. Монгол Улс дөрвөн төрлийн вакциныг сайн дурын үндсэн дээр хийж байгаа ба дархлаа өрнүүлэх чадамж хангалттай хэмжээнд үүсэж байгаа. Одоогоор бид Вероселл, Файзер вакцинаас дархлаа сэдээх гурав дахь тунг хийж байна.
ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма: Иргэд вакциндаа хангалттай хэмжээнд хамрагдахгүй байна. Нэмэлт тунд эхний хоёр тунгаа хугацаандаа хийлгэсэн, хоёр дахь тунгаа хийлгээд 3 сараас дээш хугацаа өнгөрсөн бол хийлгэж болно. Иргэд харьяа эрүүл мэндийн байгууллагын дархлаажуулалтын цэгт очин хийлгэнэ.
Хоёрдугаар тунд бүрэн хамрагдсан иргэдийг нэмэлт тун буюу гуравдугаар тунд хамруулах ажлыг улсын хэмжээнд зохион байгуулаад явж байна. Улсын хэмжээнд зохион байгуулалтыг аваад үзэхэд гуравдугаар тунд 332 мянган иргэн буюу нийт хоёрдугаар тунд бүрэн хамрагдсан иргэдийн 15.6 хувь нь хамрагдаад явж байна. Насны ангиллаар 55-аас дээш насныхан гуравдугаар тундаа идэвхтэй хамрагдаж байгаа хэдий ч хангалттай хэмжээнд хамрагдахгүй байна. Тиймээс цаашдаа 18-аас дээш насныхан вакцин хамрагдах эрчмийг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Нэмэлт тунд хэн хамрагдах вэ гэхээр хоёр тундаа бүрэн хамрагдсан, түүнээс хойш гурван сар ба түүнээс дээш хугацаа өнгөрсөн байгаа иргэдийг гуравдугаар тунд Вероселл, Файзер вакцинаар вакцинжуулах үйл ажиллагаа улсын хэмжээнд хийгдэж байгаа. Вакцинд хамрагдсанаар халдвараас сэргийлээд зогсохгүй хүндрэлээс сэргийлэх үр дүнтэй учраас хэрвээ халдвар авлаа гэхэд та хүндэрч эмнэлэгт хэвтэх эрсдэлээс 100 хувь сэргийлэх боломжтой байгаа учраас иргэдийг нэмэлт, дархлаа сэргээх тундаа хамрагдахыг уриалж байна.