Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Тэгш эрхийг шаардан, үзэл бодлоо илэрхийлж буй NoDoubleStandart хөдөлгөөнийг зохион байгуулагчдын нэг Д.Монголхүүг энэ сарын 5-ны өдөр баривчилж, цагдан хорьсон ч суллах шүүхийн шийдвэр өчигдөр гарсан талаар бид мэдээлсэн.
Тэгвэл түүнийг дахин цагдан хорихоор болжээ. Тодруулбал, прокурорын байгууллагаас Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргажээ.
Уг гомдлыг өнөөдөр хэлэлцээд Д.Монголхүүг цагдан хорих шийдвэр гаргасан тухай шүүхээс мэдээллээ.