НОК-оос коронавирусийн эсрэг хэрэгжүүлж буй хариу арга хэмжээ, орны хүрэлцээ, ажиллах хүчний зохицуулалт, зарим аж ахуйн нэгж нийгмийн хариуцлагын хүрээнд НОК-ыг ажиллах хүчээр дэмжих болсон талаар мэдээлж байна.
Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын тамгын газрын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар "Гурав дахь хамрагдалт тун хангалтгүй байна. Нийслэлийн нийт иргэдийн ердөө 16 хувь нь гурав дахь тунгаа тариулсан. Нэмэлт тун тариулснаар халдвар авах юм байна гэдэг нь үндэслэлгүй. Гурав дахь тунд хамрагдсан иргэдийн нэг хувь нь л халдвар авсан. Халдварын тархалт өндөр хэвээр байгаа тул дархлаажуулалтад идэвхтэй хамрагдаарай. Өөрт хамгийн ойр цэгтээ хандаж болно. Дархлаажуулах цэгүүд ням гарагаас бусад өдрүүдэд ажиллаж байна. Цэгүүдийн ачаалал бага байна.