НОК-оос коронавирусийн эсрэг хэрэгжүүлж буй хариу арга хэмжээ, орны хүрэлцээ, ажиллах хүчний зохицуулалт, зарим аж ахуйн нэгж нийгмийн хариуцлагын хүрээнд НОК-ыг ажиллах хүчээр дэмжих болсон талаар мэдээлж байна.
Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Ж.Бямбадорж:
Нийслэлийн 6400 иргэн ковид-19-ийн улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Өнгөрсөн 4, 6, 9-р саруудад халдварын давлагаа явсан. Гэвч өнгөрсөн сард эхэлсэн давлагааны улмаас халдвар авсан иргэдийн тоо өмнөх давлагаанаас илүү олон байна. Өнгөрсөн сард 5900 ор байсан байсан бол одоо 6001 орыг нийслэлд нээсэн. "Нандин ухаан" болон Налайх дүүргийн эмнэлэгт ор нэмсэн. Тандалтын баг дүүрэг бүрд ажиллаж байна. Нэн хүнд хүмүүс ор хүлээн цаг алдах тохиолдол байв. Иймд ковидын улмаас хүндэрсэн өвчтөнүүдийг хүлээн авах баг ажиллуулан, тэдний илгээсэн өвчтөнүүдийн тоо огцом өслөө. Хүнд хүмүүс ирэхээр эмнэлгийн ор хоногийн хугацаа сунаж байна. Яармагийн эмнэлгийн зарим орыг хүнд хүмүүс яаралтай дуудлагаар ирнэ хэмээн хоосон байлгаж байна.
Өнгөрсөн долоо хоногт 31 мянган хүн гэртээ эмчлүүлж байв. Одоо энэ тоо 29 мянга болсон" гэв.